Чамд

2012 оны 05-р сарын 14 Нийтэлсэн крафти

хөөрхий, эвий минь блог минь , санаж үхлээшд би .. бодож байна . Тэнгэрийн хаяанд хөх зэл татаад тэртээх алсаас дуу нь цууриатсаар... цонхоороо хардаа найзаа юу харагдаж байна. Модод гөлөглөөөл ирж яваа цаг шувууд,  нимгэн хувцас,сайхан хөл , өвөлжингөө нөөсөн их хүч нтр гэсэн .Уярал хайр бас дурлалын паян,хавар болцоннн дуусах гэж байна. даа ингээд цэгний ард төгсвөрийг нь залгачийдааа хө ха ай хө зээ хө

Өдөр хоног цаашлаад цаг хугацаа явж ядоол нэг л бишээ.тэгээд ганц блог бичиж үзмээр санагдаад бичлээ гэж.

Чамд өөш хаашаа хараад байгаам чамд зориулж байна аан гээд уун гээд уншмой .Би чамд зориулж бичиж байна за юу .Сэтгэлд нэг л их дулаан мэдэрэмж орхиол муухай аашлаад алга болчог хүмүүсд их дургүй ..за за болилоо залхуу хүрчлэээ .. Төсөөлсөн төсөөлөл мэдэрсэн бүхэн бас хүссэн хүсэл тэмүүлсэн сэтгэл гэдэг ямар ч мууг, муухайг арилгаж болдог орчлон .Өөдрөг бас өөртөө завгүй инээмсэглэлтэй яваал байхад амьдрал тэгээл болчмоор санагдаж байвал гүү за .Үнэхээр сэтгэл байгаад хайр үнэн бол энэ  хорвоогийн орон зайг туулахад бол тийм хэцүү гэж үү? гэж мэгээл солиороод байгуул яана вэ .Ямартаа ч их л гэгэлэн байна ойрдоо....

Эцсийн эцэст нойр хүрч байна унтлаа.

Зөөлөн

2012 оны 03-р сарын 26 Нийтэлсэн крафти

Зөөлөн эгшигт аялгуу ..Зөөлөн зөөлөн будрах цасан ширхэг ..Зөөлөн сэтгэлт хүн ,Зөөлөн нь хатуугаа гэхчилэн Зөөлөн гэдэг үг маань орсон өгүүлбэр угтаа бол сэтгэлд ойр нэг л бүлээн дулаан намуухан мэдрэмж төрүүлж байна .Зөөлөн бол гоё үг лдээ . Өөрөөр хэлбэл  энэ үгээр илэрхийлж буй бүхэн нь нэг эерэг цэнэгтэйм тээ . Тэхээр зөөлөнгөөр илдэрхийлэгдэж байгаа бүхэн манайхны л юм даа .Зөөлөн ор ,зөөлөн дэр, зөөлөн зөөлөн замбуулин ,зөөлөн мебель,зөөлөн сэтгэл,.зөөлөн тоглоом ,зөөлөн яриа , зөөлөн сэдэв ,зөөлөн хөвөн, зөөлөн даавуу , зөөлөн үг ..........гэх мэтээр урсгаж болжийно тээ 

Зөөлөн зөөлөн зөөлөн  

Нүцгэн цаасанд нуугдах бэх

2012 оны 03-р сарын 17 Нийтэлсэн крафти

Энэ их тийм мундаг бичлэг бичмээр гарчиг байна тэ ,,гүүмуу ? би ч тэгээд их буруу ярьдаг хүншүүдээ ...

Нэг л юм хэлчихье гэж бодлоолд ,Ер нь энэ зарлагдаж байгаа сэдвийн гарчигнуудад бичлэг бичээд байгаа нь би угаасаа тэгж сүйдтэй мундаг бичдэггүй ч гэлээ .. Эрхэм та нөхдийн сэтгэл оюунаа чилээн бичсэн бичлэгнээс уярал ухаарал,  мэдрэмж хүртэх гэж ,бас хөг нэмж хамтдаа оролцох гэж л бичдэгийншд хө би . 

Шагнал нтр автлаа сайхан хүнд хүрсэн юм бичихгүйлдээ би мэдэжийнэ .

 Би түүнд бэх нь хатаагүй захидал ганцыг бичлээ

Бие сэтгэл хайр бас гуниг тээн

Чамруу одох , тэр захиа

Үгүйлэх сэтгэлийн хөөрөл  бас хагацал авч ирэхийг

 үл өгүүлэн өгүүлэх  нь: Цаас хоосон байсан задлаад хархад хоосон байсан , Үзэгнийхээ үзүүрт хатаж үлдсэн бэх тэр цаасан дээр хэзээ ч мөр татаагүй .Түмэн хөлхөх олны дунд чи бид хоёр зэрэгцээ оршиж буй хэдий ч чамд өөрийн тухай ганц ч болтугай үг хэлэх.... тийм сэтгэлийн тэнхээ дутсан орчлон ...Зүрхэндээ л хөндүүр оруулан,  бодолдоо л чамд мянган мянган захидал бичиж суух  энэ миний л тавилан .

Сайханн хүчтэй уянгалаг зөөлөн сэтгэлд бүлээн оч хаях үгс бичихийг л хүсдэг .Бодолд чи ирэх бүрт  өдөт бийрийг шүүрч аваал уншсан хүмүүсийг шүүрс алдтал шүлэг бичих хүсэл бас магтан дуулах хөөрөл өндийж ирэх ч 

Бэх цаасанд нуугдтал чамайг хайрлах 

Хэзээч чамд хүрэхгүй** Нүцгэн цаасанд нуугдах  бэхний толбо** миний муу хайр ,,сэтгэлийн гүнд орших чамайг гэж тэмүүлэх сэтгэл.....

цин цин цин гэсэн - 

Хүний сайхан сэтгэл 2

2012 оны 03-р сарын 05 Нийтэлсэн крафти

Кинонд тэгж гардагийн ...Кино үзээд уярч уйлж ухаарч сууна гэдэг маань хүний сайхан сэтгэлийг кино болон ном зохиол нтр гээд бичиж  болох бүх төрөл ,хүмүүс хоорондоо ярилцаж байх бүхийл харилцаанд хүний сайхан гэдэгийг бүх талаас бид мэдэж авдаг .Сайн муу ямарч хүнд сайхан сэтгэл байж л байдаг байх нь байшд тэрийг уйлтлаа ухаарч байгаа хүн тэгээд муу муухай сэтгэл гаргах арга байхымуу даа гүү юу ....Яалтчгүй би сайхан сэтгэлтэй хүн болж таараад байгаа шүү  за юу кккк

Хүний сайхан сэтгэл

2012 оны 03-р сарын 01 Нийтэлсэн крафти

Би ч тэгээд сайхан сэтгэлтэй хүншүүдээ .. Таанууд мэдэх нэг нь мэдэж л байгаа байлгүйдээ . Яаж сайхан сэтгэлтэйгээ мэдсэн бэ гэхээр байнашдээ . ....Ингэсийн кино үзээд уйлаад сууна гэдэг тэгээд сайхан сэтгэл бишүү  айн ..

Уул нь эр хүний нулимас хол байхдаа зүгээр лдээ ... яалтчгүйл кино үзэхээрээ уйлаад байнаа гэдэг сайхан сэтгэлтэй гэсэн үг мөнөөс мөн за юу ..

Сайхан сэтгэлийн үзүүрт шар тосоо гэж ... Би эргэж төрөхгүй ээ .. гэсэн ингэж хэлэхээр юм бодогдож байна уу .Хүн хүний өөртөө хайртай байж өөрийгөө эрхэмлэж нэр хичээж магтан дуулж байнаа гэдэг .Нийлэн нийлсээр нийтээрээ нйигмээрээ сайхан болно гэсэн үг .Би хэн нэгэнд таалагдах гэж биш өөрийгөө ихэд тоож би ч тэгээд их л сайхан сэтгэлтэй хүн гэж боддог хүн байна . 

Яг над шиг ингээл өөрөө өөрийгөө хайрлаад кино үзэхдээ нулимас дуслуулж суувал хүний сайхан сэтгэлийн мөн чанар тэр шүүдээ хө ..

За за шагналаа зөвхөн өөрийнхөө нэр хичээдэг сайхан сэтгэлийн санд хадгалнаа  

маргааш амжихгүй байж магад та бүхэнд шинэ оны мэнд

2011 оны 12-р сарын 30 Нийтэлсэн крафти

За миний хөөрхөн блогчингуудаа удахгүй шинэ он гарлаадаа .Тэхээр шинэ гарч буй ондоо эрүүл энх аз жаргалтай ,мөнгөтэй өнгөтэй байгаарай гэж чин сэтгэлээсээ хүсэн ерөөе ....за юу Бас зальбарсан шүү ... за юу бүхний өмнөөс

Инээд  хөөртэй , жаргалтай бас харуусал гуниг тээсэн нэгэн он улиран одож , амьдаралд гэрэл гэгээ , эрч хүч аз авчрах нэгэн он ирж байгаа гэдэгт би бас чи та бүхэн итгэж өөдрөг сайхан баяр хөөртэй шинэ оноо угтаарай ... за юу 

Цаг хугацааны машин гэж ..

2011 оны 11-р сарын 08 Нийтэлсэн крафти

Надад тэр цаг хугацааны машин нь байсан бол ойрхон хэдэн муусайн найзуудыгаа хамгийн хэрэгтэй үед нь хэрэгтэй хүнтэй нь ганц минут болтугай уулзуулах байлаалд аавтайгаа эсүүл ээжтэйгээ хэн нэгэнтэйгээ уулзаж чадалгүй бурханы орон луу явуулцандаа л хүмүүс их харамсаж ганц болтугай үг хэлэхийн тулд алаг нүдээ ухаад өхөд ч бэлэн үе амьдралд их тохиолддог юм билээлд...

Өөр ч хэрэг болохгүй шинжтэйм байна дөө гэсэн ....Хүн төрлөхтөний мөнхийн хүслүүдийн нэг нь яах аргагүй цаг хугацааны машинлдаа хийж чаддаг бол тээ

агуу хүмүүс нь агуу л юм бодохийм.... Элэг бүтэн гэдэс цатгалан мөр бүтэн яваа болхоор өөр ч зүйл толгойд орохгүйм .Аав ээжийнхээ дэргэд хамтдаа хөгширч яваа хүн ...Нөхөрлөлдөө үнэнч байж хэдэн муусайн найздаа лд тус хүргэхээс илүү юм толгойд орохгүй байна энэ маань зөв замдээр байна гэсэн үгүү ....Надад  харанхуй үе ирэхээр зовлон үзэж туулж өнгөрүүлсэн амьдрал нь алдаа оноог нь тэгшилцэн найзууд маань юу г ч тэр өнөөх машин шиг л надад тус болох байлгүйлд.Ингэж бодоол хагацлын сүүдрээс бусдыг нь бид амьдралдаа хэн нэгнээс олж эргүүлж засаж болоод байдаг байх гэж бодоол өөрөөр хэрэг болохгүйм шиг санагдлаалд ...


Мэнд амор гэж

2011 оны 10-р сарын 31 Нийтэлсэн крафти

Сэтгэл сэргээж баяр бэлэглэсэн энэ тэр гээл дуулж хуурдаал явчхуул яахын хө таанууд ... Блогоо эргэх завгүйл явлаашд  би.... Ойрноос блогдоноо гэж 2012 оны сонгуульд үздэгиимуу гэж бодоол байна  хэрэв нэр дэвшигч дунд нь намайг тууж явуул дэмжээрэй хө  энийг нэг зав гаргаад гуйя гэж бодож байлаа таануудаас  

Гэж мултарвал яах бол... за за ямарч байсан блог бөглөнөө хэд хоногоос

Зэээ Сйаан байцгаана уу миний муусайн блогчдооо гэж .. та нартай мэндлэхээр л 2нүдний нулимас цийлэгнээл ирэхийн энэ сэтгэлиййнх үү насных уу энэ тэр

Хэрэггүй юм байгаадоо

2011 оны 04-р сарын 08 Нийтэлсэн крафти

За байз ганц нэг өгүүлбэр бичиж хандалтийн тоогоо ахиулсан шигээ л сууядаа ... гэсэн Ойрд блогшоогүй өчигдөр өнөөдөр хоёр баахан блог уншиж үхтэрээ инээлээшд ...Цунамигаас болоод элгийн элгийн юм болжээ хөөрхий .. Гэхдээ блогууд нэг уйтай харагдаж байна даа хөөрхийс ....

Гэснээс 11жилийн өмнө танилцаж байсан найз хүүхэнтэйгээ уулзах гэжийшд болзоо хийнээ интэрнэтээр танилцсын байна . Маргааш нөгөөдөрөөс уулзанаа гээд утасаар ярьчихлаашд өнөөдөр... Гадаадад их олон явсан хүн гэнэлээ ганц ч уулзаагүйм хаа нэг мээсэнжирт таарахаар л нэг бол би эрээнд гүү бол тэр эрээнд гэх мэтээр зөрсөөр байгаад 11 жил болчиж ,тэгсэн өнөөдөр чатлаж байсан чинь тэр хүн Монголдоо суурьшиж байгаа гэнэ.Хүний амьдаралд бас сонин юм байхымдаа таньдаг болоод бүхэл бүтэн 10 жил өнгөрсөн байхад нэг ч уулзаагүй байдаг .хэхэ Болзноо гэцэн яг яаж болзох гэжбайгаан бүү мэд гэхдээ л уулзахаассс..Гоё


5дахь өдөр уулзахийм байна

2011 оны 04-р сарын 07 Нийтэлсэн крафти

За сайнуу блогчингуудаа гэсэн их удаан алга болж болж эргээд ирсээн би гэдэг хүн чинь .... Гэхээр гадаад дотоод яваад ирлээ гээд бодсон уу тэгүүл гүү би Монголдоо л байгаал байсан ...

Энэ 5дахь өдөр блог мэддэг хэсэг хүмүүс уулзах гэж байгаам байна тээ сая л мэдлээшд Ицмигийн блог дээр тэгээд бичцэн байна .

Гоё байдагийн байналээ .тэр уулзалт гэдэг зүйл чинь ...

.........

2011 оны 02-р сарын 08 Нийтэлсэн крафти

За хүүхдүүд сайхан шинэлэвүү   ? Айл их хэсч алт мөнгө их цуглуулав уу гэдэг билүү сар шинийн баяр ч болдогоороо л боллоо гоё ч баяр шүү дээ ..

Гэснээс блогоо эргэсэнгүй үгүй их удлаашд тээ тэгсэн тийм юм болсон гэнэлээ нтр ойрноос жаахан блогоо эргэнээ . Мэссэж нтрхэн бичсэн шигээ л сууя зугаатай байдагийн .

Цагаан сараа гэж

2011 оны 01-р сарын 18 Нийтэлсэн крафти
Цагаан сар ойртлоодоо .. миний багад Цагаан сар хийдэггүй нэгдэлчдийн баяр гэж хөдөөгүүр л хийдэг баяр байлаашд ..    Таанууд мэдэхгүйлд...... ядаж би битүүний өдөр төрцөн хүүхэд болохоор готын айл байж ул боовоор идээ засдаг готын цөөхөн айлын нэг байжүүлээ . Хаалттай ниигэмд гэртээ ёс заншил дагуулж ирсэн сайн жаал байгаам . Одоо ч сайхан цаг болждээ.  Тэгээл би гэдэг хүн аргын тоололд төрсөн өдөрөө тэмдэглэж мэддэггүй хүн болсиймдаа  ..... битүүний өдөр л гэж ойлгосоор 2-р сард голдуу төрсөн өдөртсөөр байгаад насаа ч мэдэхээ байцан ..Цагаан сараар хичээл ордог байсын цаг төр аажуу болоод ирэхийн цагт эриййн цээнд хүрч сургууль дээрээ дээл өмсөж ирж ,зад агсан тавьж ардчилсан хувьсгалд нэмэр болж явсан хүншүү нтр.... Ардчлалын эхний жилүүдэд гавтгай айл гэсэж аймаар баярладаг байжуулээ одоо харин сүүлийн жилүүдэд гайгүй л болж байна гэж бодоод байгаан ...       Гоё баяр нтр хүүхэд байхдаа Цагаан сар хар нулимас гэж өгүүллэг уншаал гичээл орохоор фядалын баяраар төрдөг мөн азгүй хүн шүү гэж бодож , санаа алддаг байвшд нтр ....Одоо бол айн хамаатан ах дүү нарынхаар нэг том гар зочилж очино шүүдээ битүүнд нь төрцөн гар хайнга биз айн ...Битүүний хүүхэд буян дагуулж ирнээ гэж  .. гэсэн За хө дээл шинэчлье байз одооноос гэсэн ..Монголын маань хамгийн сайхан баяр .. би дуртай ...

Би байж л байгаа

2011 оны 01-р сарын 13 Нийтэлсэн крафти

Та бүхэнд шинэ оны мэнд нтр 2011 он гараад анхных нь энэ юм шүүдээ ...

Гэнэ гэнэ бичлэг бичиж блогоо амилуулахгүй бол болохгүй нээ хө 

за за ийм хоёр өгүүл бэр биччихээднайм цаг нет ширтэж суулаа унтлаа ямартай ч би байгаа байсан байх ч болно нтр ,,,,,

удахгүй шинэ он гарна

2010 оны 12-р сарын 03 Нийтэлсэн крафти

За нөхөд сайн уу би сайн таанууд сайнуу ???12-р сар гараад мөд он солигдлоолдоо тун удахгүй .Шинэ жилийн баяр хамгийн гоё баяр байсан хүүхэд нас санагдаж байна.Миний багад мандарин яаавлагны үнэр их содон үнэртдэг байсын баяраар л барааг нь хардаг тарчиг гэмээр юмуу дарууханч гэхүү социализмын бүтээгдэхүүн байгаам би нтр ....Одоо тэгээд бас нэг орж үзээгүй шинэ жилд орж үзэх гээл **эрхэм блогчдын шинэ жил **гоё болох байх шүү гэж бодоол сууж байна .Хүүхэд байхад **Харшийн ёлка** гэж пионерын ордны шилдэг хүүхдүүдийн шинэ жилийн баярт орох гэж муухай их онц сурдаг байлаашд тэгээл нөгөө их гоё үнэр нь сэнхйисэн алим жимстэй цаасан ууттай бэлэгээ аваал гоё доо тэр ч одоо хорь гаран жилийн өмнөх явдал шүүдээ хэхэ 

Он жилүүд урсан одож энэ ертөнцөөс явах хугацаа нэг жилээр ойртож ухаарал дурсамж, бодол нэмсэн он улиран одож хүмүүний амьдарал ахиал дуулиан дүүрэн нэгэн оныг угтах  боллоо яалтч гүй ирчихэж ...сайхандаа...

Гэснээс шинэ жил ч гоё баяр шүү ,,эгшигтэй инээд хөөртэй дуу хууртай ёстойл юм юмтай баярдаа .. Нүсэр ихэмсэг дуу шуутай хөгжилтэй сайхан тэмдэглэдэг баяр юм байгаан даа

Гэхчилэн бичээл байгуул бичнэдээ шинэ жилийн тухай мөд боллоо гоё ...

хэн нэгэнд

2010 оны 12-р сарын 01 Нийтэлсэн крафти

Хм блог бичээгүй күээ мөн их удсан байна шүү ...Намайг блог бичээгүй хэд хоногт манай хэдэн тамирчид **Цэцгийн готод ** очиж хэсэг дэвжээний шал арчлаашд хэдэн муусайн алчуур авч явсан юм байгааздээ хөөрхийс гэж

Их л хүлээсэн андмаань ирээд явцан юм шиг сэтгэгдэл төрөөд хэрэгалга  ямар сайндаа л ойрд шагайгаагүй блогоороо орж ирж бичлэг хийж суухуудээ хар шөнөөр ,,,, пай муухай урт өгүүлбэр болчлоо шүү хаха

Хүлээсэн сэтгэл уулзах хүсэл хүнийг ч голохгүйм даа ,, надад хүртэл хүнд итгэж заавал хүлээх сэтгэл байдаг гэж бодсон чинь хүн гэж амьтан чинь хөөрхий амьтан юм байналээ шд

Шинэ жил болох гээл гоё байна даа .Бас нэгэн мартаж болохгүй хүнийг санаж мөн их зовлоо ..